Байрактарын зэвсэглэл: 4 пуужин зөөж харвадаг. Нэг Байрактар дроны үнэ 1-2 сая доллар. Нэг комплект нь 6 дрон, Удирдлагын 2 станцаас бүрддэг. Мөн 200 ширхэг пуужин болон бусад тоног төхөөрөмж ордог. Нийлээд нэг комплект нь 69 сая долларын үнэтэй.
Энэхүү дроныг анх Туркийн авто сэлбэг үйлдвэрлэдэгБайкарын гэр бүлийн “Baikar Makina” хэмээх компанид зохион бүтээжээ. Энэхүү дроныг зохион бүтээсэн залуу инженер Сельчук Байрактар бол АНУ-д Массчусетсийн дээд сургууль төгсөөд тэндээ эрдмийн зэрэг горилж диссертаци бичиж байгаад түүнийгээ гэнэт орхиж Туркдээ буцаж ирээд 2009 онд Байрактарын анхны “Байрактар ТВ1” загвараа бүтээв. 2014 онд анхны нислэг нь амжилттай болов. 2014 онд “Байрактар ТВ2” загвар нь агаарт 8 км өндөрт 24 цаг 34 минут нисч дроны төрөлд дэлхийн рекорд тогтоов.
Байрактарын техникийн үзүүлэлт: Хөдөлгүүр нь 100 морины хүчтэй. Урт нь 6.5 метр. Далавч нь 12 метр. Хүндийн жин 650 кг. Шатахууны багтаамж АИ 95 бензин 300 литр. Хамгийн их хурднь 222 км/цаг. Нислэгийн радиус 150 км. Өндөр нь 8200 метр.
Байрактар хамгийн сүүлийн үеийн электрон тоноглолтой, видео зураглал бичлэг хийдэг, шөнийн дурантай, Байрактарын биед нь төмөр бага орсон, ихэнхи нь пластмасс тулрадараар илрүүлэхэд хэцүү, бараг боломжгүй байдаг .Байрактарыг газраас их буугаар буудах, пуужингаар харваж оноход ихэд хэцүү байдаг ажээ.
Байрактарын зэвсэглэл: 4 пуужин зөөж харвадаг. Нэг Байрактар дроны үнэ 1-2 сая доллар. Нэг комплект нь 6 дрон, Удирдлагын 2 станцаас бүрддэг. Мөн 200 ширхэг пуужин болон бусад тоног төхөөрөмж ордог. Нийлээд нэг комплект нь 69 сая долларын үнэтэй.
Орчин үеийн америкийн нэг “F 16”сөнөөгч нисэх онгоц болон оросын нэг “Су” нисэх онгоцны үнэ 60 сая доллар. Үүний дэргэд Байрактар хямд үнэтэй юм.
Украин улс Донбассын дайны үед 2019-2021 анх Байрактарыг хэрэглэж байсан. Эдүгээ Орос Украиний дайнд украины арми Байрактарыг өргөн хэрэглэж оросын танк, ПВО, нисдэг тэрэг, тэнгисийн харуулын катер, хөлөг онгоц, их буу, шатахууны агуулахыг олноор нь устгаж байна. Дроныг өглөө эрт үүрээр хэрэглэж оросын олон техник зэвсгийг эрт илрүүлж устгаж байна.
Байрактарыг худалдаж авсан орон: Украин, Азербайджан, Грузин, Киргиз, Туркменистан, Ливи, Марокко, Пакистан, Ирак, Нигери улс.
Худалдан авахаар захиалга өгсөн улс: Болгар, Унгар, Казахстан, Сири, Латвия улс.
Монгол улс ч гэсэн Байрактарыг авах нь ашигтай юм. Монгол улс Орос улсаасзөвлөлтийн дал наяад оны хуучирсан Миг онгоц юм уу, АНУ-аас 60 сая долларын үнэтэй F-16 нисэх онгоц авснаас 6 дронтой энэхүү Байрактар системийг авсан нь ашигтай.Үнэ хямд, үр дүнтэй, ашигтай юм. Байрактарыг цэргийн зориулалтаар ашиглахаас гадна уудам Монгол орны ой уулс тал хээрээр агаараас хяналт тавьж түймэр зэрэг зөрчлийг илрүүлэхэд ашиглаж болох юм.
2022.05.23
Discussion about this post