• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Монголын цагдааг Бээжин гэдэг үү?

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/16/2022
in Нийтлэл
0
Монголын цагдааг Бээжин гэдэг үү?

Өнгөрөгч лхагва гариг буюу тавдугаар сарын 11-ний өдөр АН-аас хэлмэгдэгсдийн хөшөөний өмнөзохион багуулсан “Монголоо Белорусс болгохгүй” цуглааныг “Босоо Хөх Монгол” бүлгэмийн гишүүд эсэргүүцлэн үймээн дэгдээж, Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарамыг үг хэлж байхад нь нүүр лүү нь гурил цацаж танхайрсан хэрэг гарсан билээ. Түүгээр ч зогсохгүй Д.Сосорбарам руу цацсан гурилд шавьжны хор хольсон байсан гэх мэдэгдлийг АН-ын удирдлагуудын зарим нь хийгээд байгаа. Энэ хэргийн төлөө бүлгэмийн гишүүн Х.Бээжинг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлснээс хойш гурав хоног өнгөрсөн боловч хуулийн дагуу ямар нэг арга хэмжээ аваагүй байгаа. Цагдаагийн байгууллага гурилын найрлагыг шалгуулахаар  Шүүх шинжилгээний үндэсний төвд хүргүүлснээс хойш мөн гурав хоног өнгөрч байна.

Гэтэл хэргийн эзэн, “Босоо Хөх Монгол” бүлгэмийн гишүүн Х.Бээжин өчигдөр өөрийн цахимхуудсаар “Тэр гурилыг эхнэр маань бэлдэж өгсөн, Алтан тариан гурил байсан. Би иргэний эрх, эрх чөлөөгөө эдэлснээс өөр буруугүй” гэх агуулгатай мэдэгдэл хийсэн байна. Товчхон хэлбэл, манай цагдаагийн гурав хоног мөрдөөд тодорхойлж чадаагүй гурилын найрлагыг Х.Бээжин гэдэг хүн тодорхойлжээ. Харин цагдаагийн байгууллага, шүүх шинжилгээний төв энэ хүртэл яагаад дув дуугүй байгаа нь сонирхолтой. Ингэсгээд Х.Бээжингийн амаар хэргийг хаах гэж байна уу, эсвэл?

Ер нь бол гурилын орц, найрлагад асуудал байгаа юм биш. Манайхан л хэнэггүй болохоороо “Аан, гурил юм чинь” гээд тоомжиргүй байгаа боловч хэрэв энэ нь амьсгалын замаар орж хүний уушгинд хүрвэл хүний амь насанд ч хүрч болох өвчлөл үүсгэх боломжтой гэдгийг эмж мэргэжилтэй хүмүүс хэлж байна. Хэрэв Д.Сосорбарам жүжигчинд ямар нэг муу зүйл тохиолдсон бол “Хүний амь нас, эрүүл мэндэд санаатайгаар халдсан” үйлдэл, эрүүгийн гэмт хэрэг болно гэсэн үг. Хэрэв үнэхээр гурилын найрлагад шавьжны хор орсон байвал хэрэг улам хүндрэх нь тодорхой.

Гэтэл манай цагдаагийн байгууллага ийм ноцтой хэрэг, тэгээд олны өмнө ил тод болсон зүйл дээр ингэж хугацаа алдаж, хэргийг шийдвэрлэхгүй удаж байгаа нь зориуд, санаатай эс үйлдэл мэт харагдаж байна. Нэг хэсэг манайхан хар тамхи шинжлэх лаборатори байхгүй гээд гадаад руу шинжилгээнд явуулдаг байсан. Гэтэл өнөөдөр лабораторитай болсон хэрнээ гурил, хулганы хор хоёрыг тодорхойлж чадахгүй байна гэдэг гамшиг шүү. Өмнөөс нь Х.Бээжин гэдэг хүн мэдэгдэл хийгээд явж байна шүү дээ.

Яг үнэндээ энэ бол чадахгүйдээ биш, сэтгэлгүйдээ л байгаа юм. Хүний эрх, эрх чөлөө ярихаар үргэлж хойш суудаг, хүчирхийлэгч, түрэмгийлэгчдийг болохоор өөгшүүлэн дэмждэг нь манай цагдаагийнхны гэм биш зан, гэнэт биш хууч болсон зүйл. Халдлага үйлдсэн “Босоо Хөх Монгол”-ынхон иргэний эрх, эрх чөлөө яриад “тодорч” байхад жинхэнээсээ үзэл бодлоо илэрхийлсэн жүжигчин Д.Сосорбарамын аюулгүй байдал, амь насаа хамгаалуулах эрхийг хааш нь чихэж орхисон бэ, Монголын цагдаа?

Б.ЗАЯА

Previous Post

“Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын захиалгаас нэгэнт буцаагдсан худгийн тагийг хэрэгтэй байсан газарт нь өгсөн”

Next Post

Манай улс жилд тэрбум доллараар хүнс худалдаж авдаг

Next Post
Манай улс жилд тэрбум доллараар хүнс худалдаж авдаг

Манай улс жилд тэрбум доллараар хүнс худалдаж авдаг

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.