Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрөл авлаа. Гадаадад байдаг 100 гаруй баялгийн сангийн нийтлэг зарчим, бодлого төлөвлөлтийг судалж, эдгээртэй уялдуулж төслөө боловсруулсан.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа УИХ-ын 2020 оны 2-р тогтоолд тусгасанчлан Хөгжлийн болон хуримтлалын сантай байна гэсэн бодлоготой нийцүүлсэн.
2016 онд батлагдсан Ирээдүй өв сангийн тухай хууль нь хуримтлалын сан, 2020 оны Хөгжлийн сан нь дахин нөхөгдөшгүй байгалийн баялгийг арвижуулах, хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хөгжлийн сан байна гэсэн агуулгатай.
Хууль өргөн барьсантай холбоотойгоор Эрдэнэс Монгол компанийн бүтцэд тодорхой өөрчлөлт оруулна. Үндэсний баялгийн сангийн тухай хэлэлцүүлгийг иргэдийн дунд хэд хэдэн удаа зохион байгуулна гэлээ.
Discussion about this post