Нью-Йорк хотын Метрополитан урлагийн музейд болсон загварын хамгийн том үдэшлэг болох “Мет Гала”-д урлагийн одод нэг дор цуглав. Энэ үеэр реалити шоуны од Ким Кардашиан 1962 онд алдарт жүжигчин Мэрилин Монро тухайн үеийн ерөнхийлөгч Жон Кеннедид зориулж төрсөн өдрийн мэнд хүргэн тайзан дээр дуулахдаа өмсөж байсан таван сая ам.долларын даашинзыг өмсжээ. 41 настай Ким үсээ шаргал өнгөтэй болгож, гоёмсог даашинзтай хослуулжээ. Ким Кардашиан найз залуу Пит Дэвидсонтой улаан хивсний ёслол дээр байхдаа ярилцлага өгөхдөө “Даашинздаа багтахын тулд гурван долоо хоногийн турш нүүрс ус, элсэн чихэр хэрэглэхээс татгалзан 16 кг жин хассан” гэлээ.
Энэ даашинзыг бүтээснээс хойшхи 60 жилийн хугацаанд Мэрилинээс өөр өмссөн цорын ганц хүн нь Ким Кардашиан болов.
Discussion about this post