Дэвид Бекхэмийн ууган хүү 23 настай Брүүклин Бекхэм тэрбумтны охин, 27 настай Никола Пельцтэй энэ сарын 9-ний өдөр АНУ-д хуримаа хийжээ. Хуримын зураг авах эрхийг зөвхөн Vogue сэтгүүлд олгосон байна.
Хуримын өдөр сүйт бүсгүй гурван удаа даашинзаа сольсон бөгөөд тэдгээр даашинзны нэг нь Valentino брэндийн загвар зохион бүтээгч Пьерпаоло Пиччолигийн Никола Пелвцэд зориулан бүтээсэн загвар байсан гэнэ.
Хуримын ёслолын арга хэмжээг Дэвид Бекхэм өөрөө хөтлөн явуулсан бөгөөд рэппер Снүүп Догг dj хийсэн байна. Зочдын дунд Spice Girls хамтлагийн гишүүд, тогооч Гордон Рамзи, Эва Лонгориа, теннисчин Серена Уиллиамс, Рокко Ричи, Жижи Хадид, Элизабет Херли зэрэг алдартнууд иржээ.
Хуримын хоёр дахь удаагийн ёслолын ажиллагааг нөхөр Брүүклин Бекхэмийн эх орон болох Англид үргэлжлүүлэн хийх гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар хуримын ёслолд нийт 3,5 сая ам.доллар зарцуулсан гэж тооцжээ.
Discussion about this post