Жүжигчин Ч.Болд царай зүс, бие бялдраараа залуу эрэгтэй жүжигчид дундаа л толгой цохино. Сүүлийн үед гарч байгаа кино болгонд уригддаг эрэлттэй жүжигчин Чоймболын Болд Наймдугаар Богд Жавзандамба хутагт хааны дүрийг бүтээсэн шинэ цагийн Богд. Тэрчлэн “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч” кинонд “Холливуд” Амараатай хосолсон. Мөн “Сүүн замын сахиул”, “Хүдэн”, “Богд хаан”, “Босго тотго” “Монголын сүүлчийн хаан” “Надтай гэрлээч”, “Гангстерүүд”, “Бохир ертөнц”, “Мөрдөгч”, “Бид дөрвийн хайр” зэрэг Монголд гарсан олон киноны голд дүрд тоглосон билээ. Чоймболыг Болд наснаасаа залуухан харагддаг, фитнессээр хичээллэдэг болохоор тэр үү, үеийнхнээсээ дүү харагддаг. Тэрбээр “Шинэ үе”-ийн Оюунтуул, “Гайз”-ын Лхагваатай СУИС-д нэг ангид сурч төгссөн гэдэг. Олны анхаарлыг татдаг сайхан залуу Ч.Болд элдэв аманд өртөөгүй нь эрт гэр бүлийн амьдрал зохиосонтой нь холбоотой. Болдын том охин нь өсвөр насных, өндрөөрөө ааваасаа ч дутахгүй өсгөлүүн сайхан охин бий. Жүжигчин Ч.Болд мөн “Танайд хоноё” нэвтрүүлэгт оролцож, бөө болсноо зарлалаа. Аав, ээж хоёр нь Дархад бөөгийн уг гарвал, удамтай гэнэ.
Discussion about this post