Өдрийн од шиг ховор харагддаг Наро Банчин гэгээн олон нийтэд “нээлттэй” болоод байгаа. Зайсанд байрлах хийд нь олон нийтэд нээлттэй болж, бүр “Корпорейт”-ийн их танхимд олон нийтэд үнэгүй лекц зохион байгууллаа. Үнэгүй лекцээ үнэгүй “Экос” цэвэр ус, үнэгүй хачиртай талх бургер дагалдуулжээ. Энэ лекцийн угтагчаар олноо “Дух” хэмээн алдаршсан Цэцэг тэргүүтэй фэйсбүүк одод ажилласан юм. Үүний дараахан Б.Цэцэг Энэтхэг, Дарамсалад очин Далай ламтай уулзжээ. Энэ тухай буюу явсан газрынхаа тухай сонин хачныг Б.Цэцэг хүүхэн цахим хуудсаараа дамжуулан нэг бүрчлэн тоочсон. Бүр өрөөндөө амарч байхад нь Далай лам бие хамгаалагчаараа бэлэг сахиус хүргүүлж, ээж охиныг нь орхиогүй тухай гайхуулах аястай бичсэн байна лээ.
Анх цагаан сарын дараахан Наро Банчин гэгээний хаалттай лекцэнд очсон тухай Б.Цэцэг мөн бичсэн. Наро Ванчин гэгээний энэ хаалттай лекцэнд “Монполимет”-ийн өв залгамжилсан захирал Мөнхнасан оролцож лекц уншсан. Дараа нь олон нийт рүү хандсан лекцэнд “Монполимет”-ийн Мөнхнасан илтгэл тавих учиртай ч өглөө нь бодлоо өөрчлөн ирээгүй. Оронд нь Чимгээ эмч лекц уншсан юм.
Наро Банчин гэгээний “чих зөөлөрч” гэнэтхэн зохион байгуулсан лекцийн гол санаа нь 10 дугаар Богдыг хүлээн зөвшөөрүүлэх аястай байна лээ. Наро Ванчин гэгээнтний лкцэнд давхар оролцон илтгэл тавьсан МУИС-ийн багш Ж.Лхагвадэмчигийн илтгэлээс шууд харагдана… “Далай лам 10 дугаар Богдыг тодруулсан. 10 дугаар Богд 2016 онд мэндэлсэн” хэмээн шууд айлдаж байна лээ.
Сэнтийд нь зална хэмээн удаан дуншиж буй 10 дугаар Богд тодорсон нь нэгэнт тодорхой болсон. Харин яагаад ил гаргахгүй байна вэ? 10 дугаар Богдын ээж нь “Мон полимет”-ын Мөнхнасан гэж олон нийт ил далд ярьсаар удлаа. 10 дугаар Богдын ээж Хөгжлийн банкны зээл, цемент шохой гээд бөөн хэл ам болж буй. Тиймээс олны хэл амнаас эмээж байгаа бололтой. Эцэст нь олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэх алхаж хийж, энэ ажилд Цэцэг хүүхэн тэргүүтэй “фэйс одод” дайчлагдсан бололтой. Наро Банчин, Наро Банчин ламын цаана Далай лам байж, 10 дугаар Богдыг Монголоос тодруулснаа хүлээн зөвшөөрүүлэхээр хүчин зүтгэж байна. Аргагүй биз, Ванчин Богд Хятадаас тодорч, Далай ламтай эсрэг тэсрэг байр суурьтай байгаа хойно…
Discussion about this post