• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Дорнын говь”-ийн нэр дээр мах экспортолсон “Улаанбаатар мах экспо”-гийн менежер 337 саяын хахууль өгөхдөө “Цадахгүй байна уу” гэжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
03/18/2022
in Нийгэм, Онцлох мэдээ
0
“Дорнын говь”-ийн нэр дээр мах экспортолсон “Улаанбаатар мах экспо”-гийн менежер 337 саяын хахууль өгөхдөө “Цадахгүй байна уу” гэжээ

“Дорнын говь” компани нь одоогийн УИХ-ын хамгийн баян гишүүдийн нэг Б.Дэлгэрсайханы эзэмшил, хамаарал бүхий компани. Тус компани нь МХЕГ-ын дарга, Улсын Ерөнхий байцаагчийн 2016 оны А/168 дугаар тушаалаар “АА” зэрэглэл буюу импортлогч оронтой тохиролцсон нөхцөлийн дагуу махыг зөвхөн тухайн оронд экспортлох эрх авсан байдаг. Гэхдээ энэ эрх, квотоо бусад компаниудад “зардаг” байсан бололтой. Хувийнхаа 1000 вагоноор төмрийн хүдэр зөөхийн хажууд Хятад руу мах гаргах нь унацгүй болсон биз. Уг нь махны наймаагаар бизнесээ эхэлсэн гэдэг.

 Энэ үеийн хамгийн дуулиант авлига авч өгч, шүүхээр шийдэгдсэн хэрэг болох МХЕГ-ын хэлтсийн дарга асан ”Оймс” хочтой болсон Н.Баярсайханы хэрэгт “Улаанбаатар мах экспо” компаний ерөнхий менежер Дилав овгийн Д.Т холбогдсон. Тэрээр аргагүй байдалд орж “Дорнын говь”-ийн нэр дээр урагшаа мах гаргах зөвшөөрөл авахын тулд 337 сая төгрөгийн хахууль өгсөн нь хамгийн том хэмжээнд тооцогдсон билээ. Өгсөн хахууль их байгаа нь “Дорнын говь”-иос махны их квот авсны баталгаа гэхэд болно. Ерөнхий менежер нь 2017 оны 7 дугаар сараас 12-р сарын хооронд 64 удаагийн үйлдлээр хахууль өгчээ.  “Улаанбаатар мах экспо” нь адууны махыг машинаар гаргасан байна. Нэг машинд 25 тонн мах ачдаг. Хэлтсийн дарга ерөнхий менежер хоёр “Ка” бааранд уулзаж нэг машиныг 750,000 төгрөгөөр “тохирчээ”. Эхлээд мөнгөө төгрөгөөр өгсөн бол сүүлдээ машины тоо нэмэгдсэн тул доллароор өгчээ. Хахуулийн мөнгийг албан өрөөнд, зоогийн газарт, бүр 00-ын өрөөнд өгч байжээ. Ерөнхий менежер нь 2017 оны 12 дугаар сарын 5-нд 12 машины 9 сая төгрөг буюу 3680 долларыг өгөхөөр Н.Баярсайханы өрөөнд орохдоо утсаа видео дээр нь тавиад  “Чи ханаж цадахгүй байна уу. Чамаас өөр хүн байсан бол ухамсраараа болино” гээд бичлэг хийжээ. Ерөнхий менежерийн “Самсунг 7” маркийн гар утсанд үзлэг хийхэд “…Би өнөөдрийг хүртэл 450 машин гаргасан. 337.5 сая төгрөг өгөө биз дээ. Энэндээ бичиг хийгээд өгчих. Чи хэнд хэдэн төгрөг өгдөг нь надад хамаагүй. Миний ажил саадгүй явах хэрэгтэй байна. Гэхдээ би одоо чамд үүнээс хойш нэг ч төгрөг өгөхгүй…” гэх яриатай бичлэг гарч иржээ.

Previous Post

Э.Содномпилжээ сар бүр 10 сая төгрөг авна

Next Post

Дуучин С.Наран төрсөн өдрөө тэмдэглэлээ

Next Post
Дуучин С.Наран төрсөн өдрөө тэмдэглэлээ

Дуучин С.Наран төрсөн өдрөө тэмдэглэлээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.