Жүжигчин Г.Золзаяа СУИС-ийн оюутан байхдаа “Шүрэн бугуйвч” кинонд тоглон залуусын танил болж, дээд ангийнхаа Б.Тамиртай амьдарч охинтой болсон. Ардын жүжигчний бэр болж, ач охиныг нь төрүүлсэн Золоо ажил амьдрал дээр гарах үеэрээ Тамираас салж, ганц бие ээж болсон эмэгтэй. Хорь гаруйхан настай сайхан бүсгүйг хүмүүстэй нэр холбох ч албан ёсоор найз залуутай байгаагүй. Харин 30 насандаа зоримог сонголт хийсэн нь өөрөөсөө 7 насаар дүү реппэр У.Мөнгөнбагана. Залуусын дунд Rookie нэрээрээ алдаршсан, цахимд олон дагагчтай энэ залуу хар тамхины хэргээр шүүхээс ял сонссон. Жил шахам хоригдоод гарч ирсэн даруйдаа Золоотой хайр сэтгэлийн холбоотой болжээ. Идэр есийн хүйтэнд залуу хос халуун орныг зорьж, далайн эрэгт амарсан. Энэ үеэрээ лайв хийж байхдаа Pookie найз бүсгүйгээ хардан зохисгүй авир гаргасан. Дараа нь Золоогийн цээж хөхөрчихсөн байсан гэлцэж байна. Хөөрхөн царай, нуруу төрхөөрөө жүжигчид дундаас ялгардаг, оногдсон дүрээ часхийтэл бүтээдэг Золоог жаргаж явна, зовж явна уу гэж сонирхдог залуус нь санаа чилээж байна.
Discussion about this post