Гуч дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дүн гарлаа. Дөнгөж сая гайхалтай мэдээ хүлээн авч, нийт 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр Дэлхийн хошой аварга болов.
Мөн тэмцээний нийт 90 медалиас 33 медаль (10 алт, 12 мөнгө, 11 хүрэл) хүртэж, 21435 оноогоор Монголын баг тэргүүллээ. Монгол Улсаа төлөөлж нийт 19 тамирчин тус тэмцээнд оролцсоноос 5 тамирчин ОУ-ын Мастерийн цолны болзол хангасан байна.
Ийнхүү манай ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг Англи, Америк, Герман, Хятад, Солонгос, Энэтхэг гээд дэлхийн олон оронд зохион байгуулагдсан олон улсын 60 дахь тэмцээндээ амжилттай оролцож 1115 медаль, 101 цом хүртэж амжилтын буухиагаа таслалгүй үргэлжлүүлсээр байна.
Discussion about this post