Реппэр Кэни Уэст, Ким Кардашъяан болон хүүхдүүдээ буцаан авахыг бурхнаас хүсжээ. Тэрбээр өнгөрөгч оны хоёрдугаар сард гэр бүлээ цуцлуулан, эхнэрээсээ салсан ч тэднээсээ холгүйхэн харш худалдаж аван зэргэлдээ амьдарч эхэлсэн.
Кэни Уэст залуу жүжигчин, загвар өмсөгч Жулияа Фокстой болзож, өрөө дүүрэн хувцас бэлэглэн, улаан хивсний ёслолд өвөрмөц хувцас хрслуулан өмсөж ирэн олны анхаарлыг татаж байсан юм. Гэвч залуухан амрагаа гомдоох үйлдэл хийж, экс эхнэр болон хүүхдүүдийнхээ “Vogue” сэтгүүлд авахуулсан зургийг тавьж байгаад, “Бурхан минь гуйя, манай гэр бүлийг хамт байхад туслаач” хэмээн бичсэн байна.
Тэрбээр мөн экс эхнэрийнхээ тухай бичсэн сөрөг постуудаа устгажээ. Кэни Уэстийн найз бүсгүй Жулияа Фокс мөн түүнтэй авахуулсан зургуудаа инстаграм хуудаснаасаа устгажээ.
Ким Кардашъяан өөрөөсөө 13 насаар дүү комедиан Пет Дэвидсонтой албан ёсоор үерхэж эхэлснээ мэдэгдээд байгаа.
Discussion about this post