“Киви” хамтлагийн ахлагч Укагийн төрсөн дүү Д.Уранзаяа 2 дугаар сарын 2-нд төрсөн. Ажил хэрэгч, “инста од” бүсгүй төрсөн өдөртөө ач холбогдол өгч, нижгэр тэмдэглэдэг. Харин өнгөрсөн жилийн төрсөн өдрөөр нь уригдан ирсэн Монголын ирээдүйтэй сагсчин 20,23 настай хоёр залуу харамсалтайгаар амь насаа алдаж, Д.Уранзаяа нэг хэсэгтээ цахим ертөнцөөс холдсон. Энэ эмгэнэлт явдал Д.Уранзаяад хүнд цохилт болсон бололтой. Инстаграмдаа урьдынх шигээ цоглог хөгжилтэй байхаа больсон. Энэ жилийн төрсөн өдрөө ч нижгэр тэмдэглэсэнгүй. Харин хүү Т.Гийх-Одтой авахуулсан зургаа тавьж, төрсөн өдрөө нам гүмхэн өнгөрөөлөө.
Discussion about this post