Хүүхэн тосгоноос явсан ч, тосгон хүүхнээс салсангүй гэдэг. Яг үүн шиг хүмүүс Сүнээг мартсан ч Сүнээ мартагдахыг хүссэнгүй, дахиад нөгөө постоо орууллаа гэлцдэг. Үе үе хатуу үгийг “ивээн тэтгэсэн” гэсэн тайлбартайгаар пэйждээ оруулдаг Б.Сүндэръяа өчигдөр доорхи урт постыг цахим хуудастаа оруулжээ. Тэрбээр:
Намайг доромжлох боломж өөрөө олгож өгье, намайг үзэн ядагчдад…
Ямар царай алдчихсан юм! Хүүе арьс чинь яачихаа вэ! Чи чинь таргалчихаа юу! Турчихаа юу! Ямар гунигтай нүдтэй юм…! Цагаан сараар хөдөө яваад сайхан амраад ирлээ. Мал хариулсан шигээ морь харж баясаад л сэтгэл амгалан бодож санах зүйлгүй. Агаарт байж байгаад өнөөдөр л ажилдаа ирээд ажлаа хийлээ. Гэхдээ их ядруу цутруу ажлаа хийлээ.
Зүрх салганаад бараг бие чичрээд байгаа юм уу хаашаа юм. Ямар сайндаа сурагчдаа багшдаа “Оргил”-ын эмийн сан ороод эм аваад ир гэсэн эмнүүдээ аваад ундаа чихэр бариад ороод ирлээ. Яг уйлах гээд яг үнэндээ маш их баярласан. Гэхдээ нулимсаа харуулсангүй,.. инээлдээд л өнгөрсөн.
Яг үнэндээ сүүлийн үед ийм байна.
Хавар болоод тэр үү ядраад.
Арван жил төмөр биетэй юм шиг өдөр шөнөгүй ажилсан болохоор тэр үү, нас яваад эгч нь жаахан хурдан ядардаг болжээ. Бусдын хэлээд байгаа шиг зугаа цэнгэл хөөсөн эмэгтэй байсангүй тэрийгээ батлах гээд бичээд байгаа юм бол байхгүй. Амралтын хоёр өдөр хамгийн их хүүхдүүд ирдэг учир надад тав дах өдрийн шоу зугаа цэнгэл амралтын өдрүүдийн амралт гэж хэзээ ч байгаагүй арван жил…
Ямар хүний өмнөөс амьдарч байгаа биш нэг ч удаа хэнд ч ингэж гомдоллож байгаагүй…
Харин намайг хэн ч сул дорой ядруу байхыг харахыг хүсдэггүй бололтой. Магадгүй зарим нь ийм байвал их баярлах шинжтэй. Надтай таарсан насанд хүрсэн хүмүүс дундаас Сүнээ чи зүгээр үү? Бие хаа чинь зүгээр үү? гэж хэн ч асуусангүй. Албатай ч биш яг дээрх шиг яасан өчигдөр шоудаа юу?
Царай алдчиж таргалчиж турчиж…!
Хуц! Бүгдээрээ хуц!
Тэгээд цөмөөрөө зайлцгаа!
Ийм хүний мөсгүй хүмүүст юу ч гэж хэлээд нэмэргүйг мэддэг болсон учраас амыг нь дагуулаад ярьдаг болсон байгаа шүү!
Тэгэхэд та нараас ухаантай дэндүү жаахан тэрсхэн сурагчид минь багшаа таны бие зүгээр үү? Сэтгэл санаа нь зүгээр үү гэж бөөнөөрөө асууж багшыгаа халамжилж байлаа. Ундрам маань хүртэл багшаа би сайн барьдаг ш дээ алив бариад өгье гээд гар мөр хоёрыг маань барьж өглөө.
Жаахан хүүхдийн гар өвтгөөд яахав сэтгэлийг нь бодоод ганц хоёр атгуулаад болиуллаа .
Гэхдээ Ундрам маань бас л чансаатай гартай юм байна лээ шү.
Насанд ч хүрээгүй дөнгөж амьдралтай танилцаж буй зургаахан настай хүүхдүүдээс долоон дор ухаан туршлага тархитай том том амтай томчуул!
Мэдээж бүгд биш.
Гэхдээ байна шдээ. Зарим хүмүүс доромжлуулж гүтгүүлдэг шигээ хэзээ ч тийм болчихгүй доошоо орчихгүй. Орсонгүй. Амьдралынхаа хамгийн доод уналтын цэгийг аль хэдийн даваад туулаад дуусчихсан. Битгий мөрөөд.
Харин ч туслам дэмжий хамтарч ажиллая манайд ажилд орох уу гэсэн зөв үйл бодолтой хүмүүс илүү их таардаг болсон.
Үйлийн үр нь дуусаж байгаа юм байлгүй.
Үйл нь зөв болохоор сайн хүмүүс учирлаг болсон юм байлгүй.
Яахав хатуу пост биччихлээ.
Гэхдээ цаашдаа наад амнаасаа гарч буй үг хэл хийж буй үйлдэлдээ анхаарал болгоомжтой хандаж бай!
Би ч яахав залуу охин сэтгэлийн тэнхээтэйтэй дархлаатай…
Харин эмзэг мэдрэмжгий ялангуяа жирэмсэн нас биед хүрээгүй жаахан хүүхдүүд дөнгөж зовлон гачиг туулж байгаа хүмүүст элдэв үг хэлж үгийн муухайгаар сийчэв.
Өөр дээр чинь ирэх үе ирдэг юм шүү…
Хүн хүнээ хайрлаж бай хүндэтгэж бай ойлгож бай. Яаж л нэгэндээ дургүй байсан бид энэ нийгэмд нэгэндээ зохицож амьдрахаас өөр сонголт үгүй… гэжээ.
Таалагдлаа
Сэтгэгдэл
Discussion about this post