“Crash Landing on You” цувралаас төрсөн хосууд болох Хюн Бин, Сон Е Жин нар албан ёсоор гэрлэхээр болсноо зарлалаа. ТСон Е Жин өөрийн Instagram хуудсандаа “…Би үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэх хүнээ оллоо. Түүнтэй хамт байхад би дулаан бас хамгаалагдсан мэдрэмжийг авдаг” хэмээх тайлбартай постыг оруулсан байна.
Дэлхий дахинаа хит болж чадсан Өмнөд Солонгосын “Crash Landing On You” цувралын жүжигчид болох нар 2020 оны оны гуравдугаар сараас хойш дотносон үерхэж байгааг жүжигчдийн харьяалагддаг агентлагууд мэдээлсэн юм. “Тэдний хайр сэтгэлийн харилцаа цуврал дууссаны дараа эхэлсэн” гэж Хюн Биний менежмэнтийг хариуцдаг VAST Entertainment-ийн мэдэгдэлд дурдсан. Хоёр жүжигчин 1982 онд төрсөн нас чацуутнууд юм.
Энэ оны 2021 оны өдөр Сон Е Жин өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан Хён Бинтэй үерхсэн тухай тайлбар оруулж, сагстай цэцгийн зураг тавьсан. Ингэхдээ “Энэ бол шинэ жил. Анх удаа ажилтай холбоотой мэдээ гэхээсээ илүүтэй миний хувийн амьдралын тухай мэдээтэй хамт та бүхний өмнө гарч ирээд яагаад ийм ичиж байгаагаа гайхаж байна…Тиймээ, ийм л болсон байна. Би юу хэлэх ёстойгоо сайн мэдэхгүй байна, гэхдээ ядаж та бүгдэд ямар нэг зүйл хэлэх ёстой гэж бодлоо. Маш эвгүй, хачин санагдаж байна. Сайн хүнтэй уулзаж чадсандаа талархаж байна. Би [харилцааг] анхааралтай хандахын тулд шаргуу ажиллах болно. Та бүгдийн надад өгдөг хайр, дэмжлэгийг би үргэлж зүрх сэтгэлдээ хадгалж байдаг. Шинэ жилдээ олон сайхан зүйл тохиолдох байх гэж найдаж байна. Эрүүл байгаарай” гэсэн. Энэ хичээлт үр дүнгээ өгч, 40 нас шүргэж буй 20 жүжигчин хуримаа хийхээр болжээ.
Discussion about this post