Жүжигчин А.Ганчимэг бие жижиг ч драмын театрын өндөр босгыг давж, “Гамлет” жүжгийн Офелиягийн дүрийг бүтээж явсан. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд У.Уранчимэг, Д.Ганцэцэг гээд хоёр “хуурай” эгчтэйгээ тоглосны улмаас театраасаа гарч, “Хувьсал” продакшнд У.Уранчимэг эгчийгээ дагаж ирсэн билээ. У.Уранчимэгийн “Хувьсал” продакшнд гар нийлж, хэдэн жүжиг кино хийгээд, Хоёр Ганаа тусдаа гарч “Аригун” нэртэй продакшн байгуулсан. “Халуун зүрх” нэртэй анхны кино нь амжилттай болсныг үзэгчид санаж байгаа. Голд дүрд жүжигчин Б.Тамир, А.Ганчимэг хоёр хамтран тоглосон. Энэ үеэс тэднийг хайр сэтгэлийн холбоотой болсон гэж яригддаг ч хэн хэн нь тайлбар хийгээгүй. “Халуун зүрх”-ийн амилуулсан хоёр болох Б.Тамир, А.Ганчимэг хоёр хоёулаа шархалсан зүрхтэй. Хэн хэн нь охиноо өсгөж яваа, өрх толгойлсон аав ээж гэхэд болно. Хоёулаа ам нээхгүй болсон болохоос, сайн ойлголцдог ойр дотно харилцаатай хосууд гэж барин тавин батлах хүн олон. Юутай ч Б.Тамир ярилцлага өгөхдөө “Хүссэнээр болдоггүй, зөрчил бас тулгарч байдаг чинь өөрөө амьдрал юм биш үү. Давж туулж л явна. Би 10 настай охинтой. Кино, кино гээд охиндоо ховор үзэгддэг ч зав чөлөө гарвал түүн рүүгээ яардаг, бүх өдрийг хамт өнгөрүүлэх гэж мэрийдэг тийм л аав. Миний охин маш хэрсүү ухаантай. Аавыгаа, киног, бас миний хамт олныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг ойлгодог. Надтай яг л том хүн шиг ярилцаж ойлголцоно. Бид хоёрын ам бүлд нэг бүсгүй нэмэгдэж байгаа. Тэр минь олны танил хүн биш учраас хэн болохыг нь асууж, ухаж төнхөх хэрэггүй. Биднийг ирээдүй л мэднэ. Хувийн амьдралаа үүнээс илүү дэлгэрэнгүй ярnмааргүй байна” гэсэн. Юутай ч энэ бүсгүйг жүжигчин А.Ганчимэг гэж үзэж, А.Тамир олны анхааралд оруулахгүй, хувийн амьдралаа нууцалсандаа ингэж хэлсэн гэж “харддаг”.
Хэн хэн нь охинтой, ганц бие хүний амьдралаар удаан амьдарсан уран бүтээлчид болох Б.Тамир, А.Ганчимэг хоёр их тохирох хос гэж үнэлэгддэг. Саяхан жүжигчин А.Ганчимэг “Хойд эцэг, эх” гэдэг айдас дагуулсан нэршил байх ёсгүй. Үүсгэлийг нь хайрлана гэсэн бол үрийг нь бас хайрла. Хүн бай” гэсэн ерийн нэг үг биш гэж, хувийн амьдралтай нь холбон үзэж байна.
Discussion about this post