Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд нийт иргэдийн 0.005% буюу 155 иргэн 100 ба түүнээс дээш настай гэж бүртгэгджээ. Манай улсын хамгийн өндөр настай иргэн 111 настай бөгөөд Хэнтий аймагт амьдардаг бол 107 настай иргэн Баянзүрх дүүрэгт амьдардаг.
100 ба түүнээс дээш настай ахмадуудын 136 нь эмэгтэй, 19 нь эрэгтэй. Өндөр настнуудын 100 нь орон нутагт, 55 нь нийслэл Улаанбаатарт бүртгэлтэй байна.
Өвөрхангай 15 буюу хамгийн олон өндөр настантай аймаг хэмээн бүртгэгджээ.
Цахимаар хүсэлт гаргах боломжгүй тохиолдолд харьяа хорооныхоо халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд иргэний үнэмлэхтэйгээ очиж, хүсэлт гаргах боломжтой аж.
- 65-69 настанд 50,000
- 70-79 настанд 80,000
- 80-89 настанд 150,000
- 90 түүнээс дээш настанд 250,000 төгрөгийг цагаан сар, улсын наадмаар буюу жилд 2 удаа насны хишиг олгож байгаа юм.
Discussion about this post