Өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны 14:01 цагт 7701…. дугаарын утсаар иргэн Н Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо “Ривер гарден”-ы … дугаар байрны … тоотод 4,5-н залуу гаднаас дайрч орж ирээд хүлээд бэлэн мөнгө авч гарсан” гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллаж, БНХАУ-ын иргэн 45 настай Fan Ji Jiang-ыг нүүрэндээ хар өнгийн нүдээ гаргасан ноосон баг зүүсэн Б,Ө нар бусадтай бүлэглэн гэрт орж, гар хөлийг наалдамхай туузаар хүлж 1.2 тэрбум төгрөгийг дээрэмдсэн хэргийн илрүүлсэн байна. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Discussion about this post