“Улаанбаатар”дотор амьтны хүрээлэн дахин зочдоо хүлээн авч эхэлжээ
Youtube: https://www.youtube.com/watch?v=nZX-7Sg6wgw
“Улаанбаатар” амьтны хүрээлэн нь Монгол улсын хэмжээнд байдаг цорын ганц дотор амьтны хүрээлэн ажээ. Энэ хүрээлэн нь Монголын хүүхэд багачуудад зурагт, номоос л хардаг байсан олон төрлийн амьтдыг бодитоор үзэж, танилцах, амьтдыг хайрлахад сургаж байгаа үнэ цэнэтэй газар юм. Одоогийн байдлаар 80 гаруй зүйлийн 700 гаруй амьтад энд байна. Үзвэр үйлчилгээний бусад газруудтай харьцуулахад амьтад амьдардаг учраас тэдэнд өгөх хоол хүнс, арчилгаа цэвэрлэгээ зэрэгт зардлууд гарсаар байдаг. Тийм учраас хүрээлэнгийн эзэд үйл ажиллагаагаа огтхон ч зогсоолгүйгээр 2 жилийн турш ажилласаар ирсэн ч орлого олж чадаагүй байна. Тэд үзвэрийн талбайгаа 200м2 аар багасгаж орох гарах хаалгыг тусад нь шийдвэрлэж нэг урсгалаар зочдоо хүлээн авч байгаа учраас зочдын тоо ч түүнийгээ дагаад буурсан байна.
- Ярилцлага: ( Хатанбаатарын Анар, “Улаанбаатар” амьтны хүрээлэнгийн үйл ажиллагааны менежер)
“Бид амьтны хүрээлэнгээ нээхдээ хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амьтнаар дамжуулж хүүхдийн танин мэдэхүйн боловсролд хувь нэмэр оруулахыг зорьж, ирээдүйн боловсролд нь ач холбогдол өгөхөөр зорьж нээсэн. Хүүхдүүдийн маань эцэг эхчүүд ч маш ихээр зорьж ирдэг. Аав ээжийнх нь бага насанд монголд амьтны хүрээлэн байгаагүй болоод ч тэр юм уу тэд маш их сонирхдог. Тэгэхээр томчуудад ч гэсэн их сонирхолтой байдаг.
- Ярилцлага: (Маргад-Эрдэнийн Анар, бага ангийн сурагч )
“Энд гоё байна. Бүх амьтад нь эгдүүтэй юмаа. Зарим нь загасны төрлүүд нь хар өнгөтэй, том юм байна. Хоёр сармагчин нь жаахан аймаар санагдсан. Миний гарыг хазах гээд байгаа юм шиг санагдсан. Хөөрхөн жижигхэн амьтдыг хараад хайр хүрсэн. Барьж аваад тэвэрмээр санагдсан. Туулайг харсан чинь бүр хөөрхөн харагдаад. Гэртээ торонд хийж авч очоод тэжээмээр санагдсан.”
- Ярилцлага: ( Хатанбаатарын Анар, “Улаанбаатар” амьтны хүрээлэнгийн үйл ажиллагааны менежер)
“Хүмүүс цар тахлын өмнөх үеэс их цөөрсөн. Цар тахлаас өмнө хөл хорио байгаагүй учраас хүссэнээрээ ирдэг байсан. Одоо бол цар талхаас болоод бид дотооддоо олон өөрчлөлт хийсэн. Нэг урсгалаар үзүүлж байна. Нэг хаалгаар ороод нөгөө хаалгаар гаргаж байна. Ирсэн хүмүүсийг хооронд уулзуулахгүй байлгахад анхаарч ажиллаж байна. Хүн хороондын зай барих шаардлагатай учраас оруулж байгаа хүний тоо цөөн болсон. Тийм учраас тоо хэмжээ, ирж байгаа үзэгчийн тоо эрс багассан.”
Discussion about this post