Өнгөрөгч 2023 оны 11 сарын 9-нд Астана хотын “Бау” ресторанд 31 настай Салтанат Нукеновагийн амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ. Тэр өдөр бүсгүй нөхөр Казакстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын хамт баяр тэмдэглэжээ. Бишимбаев өмнө нь авлигын хэргээр ял эдэлж байжээ. Казакстаны ерөнхийлөгч асан Назарбаевын өршөөлөөр суллагдаж, 10 жилийн хорих ялаас мултарчээ.
Эхнэрээ 8 цагийн турш зодож хөнөөсөн хэргийн сэжигтний авсан авлигын мөнгө нь монгол мөнгөөр 7,5 тэрбум төгрөг юм байна.
Куандык Бишимбаев 1980 оны 4 сард төрсөн, эхнэрээсээ 12 ах. Казахстан улсын Удирдлагын академийг төгссөн. Өмнө нь хоёр удаа гэрлэсэн, хоёр хүүхэдтэй. Салтанат Нукенова нөхрийнхөө өмнөх гэрлэлтээс төрсөн хүүхдүүдтэй сайхан харилцаатай байж.
Нөхөр болох хүн нь Салтанатыг инстаграмаар анх харж, зөвлөгөө авах нэрээр танилцсан. Зөвлөгөө авснаасаа хойш Бишимбаев түүнтэй дахиж уулзаж, болзох оролдлого 6 сарын турш хийсэн байна. Нукенова эхэндээ түүнтэй уулзмааргүй байгаа тухайгаа найзууддаа ярьж байжээ.
Харин 2022 оны зун Нукенова түүнтэй уулзахыг зөвшөөрч, удалгүй гэрлэжээ. Нукенова гэр бүл, найз нөхдөдөө Бишимбаев гарч орохыг хориглон, хэнтэй холбоотой байгааг нь хянаж, байнга гар хүрдэг талаар ярьсан байна.
Харамсалтай нь Нукенова гэрлээд 9 сарын дараа буюу 2023 оны 11 сард Бишимбаевын гарт амиа алдсан. Талийгаачийн ойр дотныхон охиныхоо амийг хөнөөсөн алуурчинг ялаас мултрах вий гэж санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Куандык 4 өмгөөлөгч хөлсөлжээ.
Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа, камерын бичлэгийг сэргээсэн байна. Эмгэнэлт хэрэг гарсан рестораныг Бишимбаевын үеэл эзэмшдэг. Зодуулж, ухаан алдсан Салтанатыг тус рестораны VIP өрөөнд нууж, хөнжлөөр хучжээ. Нукенова удаан өвдөж зовж нас баржээ. Шүүгдэгчийн үеэл зодуулснаас хойш 12 цагийн дараа түргэн тусламж дуудсан байна. Өмнө нь мэргэч төлөгч рүү ярьж, бүсгүйн амь нас яахыг асуужээ.
Хэрэг болсон тэр өдөр Бишимбаев үеэлээ ресторанд нь дуудсан. Түүний ярьснаар тэр цусны ул мөрийг харж, амьсгалах чимээг сонссон ч бүсгүйг унтаж байна гэж бодсон гэжээ. Куандык хамаатандаа хандаж, тэрээр видео камерын бичлэгийг устгахад тусалж, талийгаачийн утсыг авч фитнесс клубт очсон (Бишимбаев эхнэрийнхээ хөдөлгөөнийг хянаж байршил тогтоогч суулгасан байсан). Тиймээс эхнэрээ гадуур удаан зугаалсан болгох гэж утсыг нь авч Астана хотын хаа сайгүй явжээ.
Бишимбаев Куандык рестораны камерийн бичлэгийг сэргээгээгүй байхад “Салтанат согтчихоод суултуур мөргөөд байсан” гэж мэдүүлэг өгч байжээ.
Нуркеновын гэр бүлийн өмгөөлөгч Жанна Уразбахова “Би олон жил өмгөөлөгч хийсэн, өмнө нь хүн амины хэрэгт оролцож байсан, гэхдээ шинжээчдийн дүгнэлт намайг бүр гайхшруулсан. Би ийм харгислал, их цусыг өмнө нь хэзээ ч харж байгаагүй. Одоогоор бид Салтанатын гэр бүлийг хүндэтгэж аллагын нарийн ширийнийг задлах боломжгүй” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Куандык Бишимбаевын үеэл Салтиг баривчилжээ. Энэ этгээдийг үйлдсэн гэмт хэргийн талаар мэдсэн ч хуулийн байгууллагад мэдэгдээгүй. Жанна Уразбахова Салтиг гэмт хэргийг нуун дарагдуулсан зүйл ангиар шүүгдэж, шийтгэл хүлээх ёстой гэж мэдэгдэв. Тэгвэл 6 жил хорих ялтай.
Салтанат Нукеноватай 11 дүгээр сарын 11-нд Павлодар дахь Машхур Жусуп сүмд салах ёс гүйцэтгэсэн. Бүсгүйн өвөө энэ хотын захирагч асан Кайрат Нукенов. Тэднийхэн гэр бүлээрээ нутаг орондоо нэр хүндтэй, төлөв томоотой улс ажээ.
()
Discussion about this post