“ТӨГС ОТГОН ХУРД” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Э.БУЯНТОГТОХ: НАЛАЙХ ДҮҮРЭГТ АНХ УДААГАА 635 ӨРХИЙН 7 БЛОК БҮХИЙ ОРЧИН ҮЕИЙН ЦОГЦОЛБОР ХОТХОН ЭНЭ ОНД АШИГЛАЛТАНД ОРНО
“Төгс отгон хурд” ХХК нь Улаанбаатар хотын Налайх дүүргийн 7-р хороонд анх удаагаа орчин үеийн цогцолбор бүхий хотхон хорооллын том төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа ба барилгын шав тавих ёслол 2024 оны 4 сарын 5 ны билэгт сайн өдөр ёслол төгөлдөр боллоо. Шав тавих ёслолд МУ-ын шадар сайд С.Амарсайхан, “Төгс отгон хурд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Буянтогтох болон Налайх дүүргийн засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч Ч.Раднаабазар зэрэг удирдлагууд ирж оролцсон юм.
Энэхүү төслөө хэрэгжүүлэхдээ иргэдийн хүсэл сонирхол,эрх ашигт нийцсэн бүтээн байгуулалтыг барьж босгохын тулд дүүргийн иргэдээс санал авч мөн Налайх дүүргийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийх нь чухал байсан учраас тус дүүргийн удирдлагуудтай уулзалт хийж албаны хүмүүсийн саналыг ч төсөлдөө тусгасан байна.
Энэхүү төсөл нь нийт 635 өрхийн 7 блок бүхий 9 давхар байр ба 2 жилийн хугацаанд төсөл хэрэгжих юм. Эхний ээлжийн 3 блок байрыг энэ оны 12-р сард багтаан ашиглалтанд оруулж оршин суугчдаа хүлээн авахаар төлөвлөн ажиллаж байна. Уг төслөөр баригдах хотхонд орчин үеийн шийдэл бүхий хүний амьдрах хэрэгцээг бүрэн хангасанаараа онцлог юм. 1 давхартаа ресторан хүнсний дэлгүүр мөн оршин суугч хэрэглэгч нартаа хамгийн ойр хүрч үйлчилдэг нийт 2000м2 талбай бүхий үйлчилгээний төвтөй байна. Мөн орон сууцны байрууд нь В1 давхар буюу доогуураа шууд үргэлжлэн холбогдсон 450 гаруй авто машины зогсоолтай байхаар төлөвлөсөн гэдгээрээ онцлогтой юм.
Тус хотхонд амьдарч байгаа оршин суугчдын эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдрах баталгаа хэрэгцээ шаардлагыг хангасан 24 цагийн хяналтын систем, харуул хамгаалалт эко ногоон байгууламж байгуулах юм байна. Мөн 150 хүүхдийн цэцэрлэг тоглоомын талбай гэрэлтүүлэг зэрэг орчны тав тухыг хангасан хотхон болж байгаагаараа онцлог давуу талтай юм. Орон сууцны талбайн хэмжээгээ хэрэглэгч нарын шаардлагад нийцүүлэн 41-80м2 2-3 өрөө нийт 635 өрх оршин суугчид амьдрахаар төлөвлөсөн байгаа юм байна.Налайх дүүрэг нь хотын бусад дүүргүүдтэй харьцуулахад алслагдсан дүүрэг бөгөөд засгийн газраас бүс нутгийн хөгжлийг анхаарч тус дүүрэгт ипотекийн зээлийн хүүг 3% болгосон нь худалдан авагч нарт төлбөрийн дарамт үзүүлэхгүйгээр байртай болох боломжийг бүрдүүлжээ.
“Төгс отгон хурд” ХХК-ийн “Будда хотхон”-д урьдчилсан захиалга өгөх захиалагч нартаа урамшуулалтай байгаа тул та бүхнийг амжиж захиалгаа өгөхийг урьж байна. Та манай хотхоноос хүссэн байраа ипотекийн ердөө 3 хувийн зээлээр түргэн шуурхай шийдвэрлүүлээд авах боломжтой. Инфляцын түвшин жил бүр 10-15 хувьтай байгаа энэ үед 3 хувийн хүүтэй ипотекийн зээл нь жилд тухайн зээлдэгчдээ 7-12 хувийн ашигтай өөр хаана ч байхгүй хамгийн бага хүүтэй, урт хугацаатай найдвартай зээл гэдгийг хэлэхэд таатай байна. Мөн төлбөрийн нөхцөлдөө Налайх дүүргийн хуучны цагаан байр, хашаа байшин зэргийг урьдчилгаандаа тооцуулан оруулах боломжтой. Захиалагч та урьдчилгаа 10%-50% төлөхөөс хамаарч гал тогооны иж бүрэн тавилга, цахилгаан бараа, тавилга зэргийг үнэгүй бэлгэнд өгч байгааг дуулгахад таатай байна. Тиймээс та бүхнийг Налайх дүүрэгт амар тайван орчинд, хамгийн сүүлийн үеийн шийдэлтэй үнэ цэн нь үргэлж өсөн нэмэгдэх хотхонд амьдрахыг урьж байна.
()
Discussion about this post