Их Британийн хаан Чарльз III хорт хавдраар өвчилсөн талаар Букингемийн ордноос мэдэгдлээ. Эмчлэх явцад өвчнийг олж тогтоосон бөгөөд одоогоор ямар төрлийн хавдар, мөн өвчин хэддүгээр шатанд байгааг хараахан мэдээлээгүй байна.
III Чарльз хаан тогтмол эмчилгээ хийлгэж эхэлсэн тул энэ үеэр олон нийтийн ажил үүргээ хойшлуулах гэнэ. Түүнчлэн өвчнийхөө талаар хоёр хүүхдээ биечлэн дуулгажээ. Уэльсийн хунтайж Уильям эцэгтэйгээ байнга холбоотой, хамт шахам амьдарч байгаа. Харин АНУ-д амьдарч буй бага хүү Сассексийн гүн, хунтайж Харри эцэгтэйгээ уулзахаар удахгүй Их Британийг зорино гэжээ.
Чарльз хаан түр хугацаанд олон нийтэд зориулсан арга хэмжээнд оролцохгүй ч Үндсэн хуулиар хүлээсэн төрийн тэргүүний үүрэг, бичиг цаасны ажил, хувийн уулзалтуудыг урьдынхаараа үргэлжлүүлнэ гэж Букингемийн ордноос мэдэгджээ.
()
Discussion about this post