Бритни Спирс 2000 оны эхээр дэлхий даяар алдар нэрээ дуурсгаж явсан од дуучин. Харамсалтай нь бүтэлгүй залуу, бүтэлгүй гэрлэлт түүний гялалзсан ирээдүйд саад учруулсан байж магадгүй. Жил дараалан хоёр хүү төрүүлсэн ч хүүхдийнхээ аав, ард нь бүжиглэдэг байсан бүжигчнээс дуулиантай салсан. Эцэс төгсгөлгүй дагах папарациуд, тулгарсан хүнд асуудлууд сэтгэл зүйн дарамт үзүүлж, чанд хатуу эцгийн хараа хяналт 30 гарсан ч салахгүй, санхүүгийн барьцаан дор өнгөрүүлсэн 13 жилийн амьдралаараа Бритни Спирс дурсамж ном бичжээ. Энэ номондоо Бритни Спирс хувийн амьдралын нууцаасаа ч дэлгэжээ.
Энэ 10 дугаар сарын 24-нд худалдаанд гарах номын онцлох эшлэлүүдийг People сэтгүүл нийтэлсэн. Энд поп дуучин Жастин Тимберлейктэй үерхэж байх үедээ үр хөндүүлсэн тухайгаа номдоо өгүүлжээ. Тэд 1999-2002 оны эхээр үерхэж явсан, залуусын хайртай хос байсан билээ.
Энэ тухайд Бритни Спирс “Миний хувьд жирэмслэлт харамсал эмгэнэл биш байсан. Би Жастинд маш их хайртай байлаа. Хэзээ нэгэн цагт бид гэр бүл болно гэж үргэлж боддог байсан. Гэхдээ Жастин намайг жирэмсэн болоход сэтгэл хангалуун бус байсан юм. “Бид хүүхэдтэй болоход бэлэн биш, хэтэрхий залуу байна” гэж тэр хэлсэн” гэж Бритни бичжээ.
()
Discussion about this post