Ямраар дурсагдахыг хүснэ, яг түүн шигээ л амьдар гэдэг. Э.Чулуунчимэг, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг гэж зохиолын дууны “учиртай гурван толгой” байлаа. Анхлан Б.Болд, Э.Чулуунчимэг хоёр амьдрал зохиож, Аялгуу нэрт анхны охиноо угтан авсныг монголчууд бултаараа мэднэ. Ердөө 10 хүрэхгүй жилийн өмнөхөн юм чинь…”Жаргалтай айл манайх” тоглолтоо хийж, орон зай нь үгүйлэгдсэн Жавхлан Баясгалангийн орыг залгаж байв. Хөдөлмөрч байсан байх, олон дуэт төрүүлсэн. Харин 5 жилийн өмнөөс таагүй мэдээ сонсогдож, Мөнгөнцэцэг, Болд хоёр холбоотой тухай яриа гарахад итгэсэн хүн цөөхөн. Аргагүй ч биз, Хандмаатай хамтран Чулуунчимэг, Мөнгөнцэцэг хоёр Монгол ардын дуу, орчин үеийн хамаг л гэгэлзүүр дууг дуулан дүрсжүүлж, хамт “Хүндэтгэл үргэлжлэл” гэж тоглолт хүртэл хийсэн. Тухайн үед сайхан найзууд гэж “пиардаж” байсан билээ. Тэр үед түмэнд сайн танигдаагүй Х.Мөнгөнцэцэгийг гаргаж ирэх “Болд ажиллагаа” ч байсан байж магадгүй юм даа. Амьдрал алга урвуулахын дайнд өөрчлөгдөнө гэж…Хүмүүсийн чихэндээ ч итгээгүй хов жив үнэн болж, найр хуримын зар ид түгж байна. Найзынхаа ор, гэр, эрийг эзлэн суусан нь ч үнэн бололтой. Яаж дурсагдахыг хүснэ яг түүн шигээ амьдар гэдэг болохоор хүн бүхний мэдэх зүйлийг сөхлөө. Хэн нэгний итгэл эвдэж, сэтгэл ээдүүлсэн ийм “тохиол” амьдралд ховор байгаасай. Тэр тусмаа олны танил нөхдөд… Амьдралд юу ч тохиолдохыг таашгүй, 2 дахь амьдралаа зохиосон бол анхны хүүхдүүдийнхээ сэтгэлийг бодолцож аз жаргалаа нууж яваасай…Жаргах цагт сэрэмж гэж, цэцгээр бялуурсан өдөр энэ тухай санаж буй хүн ганц нэгээр тогтохгүй биз ээ…Үг хатуу ч явдалд тустай
()
Discussion about this post