Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.Засгийн газраас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувь буюу нэг сая 139 мянган хүүхдэд олгоно гэж тооцсон. Эхний байдлаар 823,354 буюу нийт авах ёстой хүүхдийн 72 хувьд өнөөдрөөс хүүхдийн мөнгийг олгож эхлээд байна. Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Ажлын хэсэг ачаалалтай ажиллаж байна. Энэ дөрвөн хоногийн хугацаанд өрхийн мэдээллийн санд байгаа мэдээлэл дээр давхардал, зөрүүг арилгахаар ажиллаж байна. Яг одоогийн байдлаар 1095352 хүүхдийн мөнгийг дансанд хийгээд байна. 2-3 цагийн процесс болно. Нийт хүүхдийн 87 хувьд нь өнөөдөр ямар ч саадгүй орно. Үлдэж буй 43820 хүүхдийн мэдээлэл давхардсан тул ажиллаж байна. Аль болох иргэддээ хүндрэл учруулахгүйн тулд энэ мэдээллийг засч залруулахаар ажиллаж байна. Улсын бүртгэлийн газар бүртгэлээ лавлах сайт ажиллуулж байна. Онлайнаар мэдээллээ засч янзлах боломжийг олгож байгаа” гэдгийг мэдээллийн эхэнд танилцуулсан юм.
Ямартай ч Засгийн газраас Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам болон УБЕГ-аас ажлын хэсэг гараад хажиллаж байгаа аж. Дээрх сум болон хороодод хамтарсан шуурхай баг ажиллаж байгаа бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар И-Монголиа системээр 52319 хүсэлт ирсэн. Тодорхой мэдээлэл зөрүүтэй, залруулах шаардлагатай гэсэн. Хороо болон нийгмийн халамжийн ажилтанд өөрийн биеэр 19906 иргэн очиж мэдээллээ шалгуулжээ. Утсаар 12960 иргэн мэдээллээ шалгуулжээ. Нийт 39169 иргэн хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ шалгуулж, мэдээллээ засуулах хүсэлт гаргажээ. Өнгөрсөн хугацаанд 11488 иргэний мэдээллийг залруулсан гэнэ.Мөн УБЕГ-аас Burtgel.gov.mn сайтаар дамжуулан иргэний байнгын орших суух хаяг шалгах гээд цэсээр иргэд нэвтрэн хаяган дээрээ хэдэн хүн байгааг шалгах боломжтой. Албан ёсны сайт учир улсын бүртгэлд манай мэдээлэл ямар байгааг иргэд чөлөөтэй мэдэж болохоор болжээ. Нөгөө талаар өрхийн мэдээлэл сан гэдэг нь тухайн иргэн өөрөө өөрийнхөө хүслээр ийм өрх гэдгээ мэдээллэдэг. Түүнийгээ улсын бүртгэлийн мэдээллийн сантай андуурч, бухимдал их үүсч байгаа зааг ялгааг сайн гаргах ёстой. Үл хөдлөх, эд хөрөнгийн эзэмшигч нь тухайн хаягийн жинхэнэ эзэн. Ямар ч нэгж, бүртгэлийн ажилтан гаргаж өгч болно. Хаяган дээр нь өөр хүн байгаад хасчихсан бол заавал нотлох баримтыг нь шалгана. Гэрчилгээний эзэн хэн бэ гэдгээр шийдвэр гаргана. Хууль ёсны өмчлөгч нь мөн байвал хууль ёсны шийдвэр гаргана. Зөрүүтэй мэдээлэл гэж ярьж байна. Мэдээлэл засна гэж байхгүй. Засахын тулд заавал эх нотлох баримтыг хянаж үздэг. Иргэний улсын бүртгэлд 2018 оны мэдээлэл цаг тутамд шинэчлэгдээд явж байдаг. Цаг хугацааны хувьд төрийн байгууллагууд мэдээллээ солилцох нь чухал. Мэдээллийнхээ зөрүүг холбогдох байгууллагаар нь засуулъя л гэж байгаа юм. Улсын бүртгэлийн ажилтан баг хороон дээр ажилладаг. Тэнд хийж буй мэдээллийн сан нь манай бодлого, хууль дүрмийн дагуу явдаг. Төр өөртөө ашигладаг байсан судалгааны сан. Өрх дээр бүртгүүллээ гээд танд нотлох баримт өгдөггүй. Улсын бүртгэлийн ажилтан засаг даргатай тодорхой ажлын хүрээнд холбогдож ажилладаг гэдгийг Улсын бүртгэлийн албанаас мэдээллээ.
()
Discussion about this post